Шууд Chart

ӨНӨӨДӨР: “КОВИД-19”-ийн үед тэргүүн эгнээнд ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгоно

2020-10-28 05:35:17

- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 28-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

НҮБ-ын байр

09:00 цагт: Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролын оролцогч талуудын үндэсний хоёрдугаар форум болно. Утас: 70105652

ШУА-ийн хүрээлэнгүүдийн нэгдсэн i байр

10:00 цагт: ШУА-ийн жинхэнэ гишүүн (академич), Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор ( Sc.D), профессор Х.Сампилдэндэвийн мэндэлсний 75 жилийн ойд зориулсан "Соёлын өв, туршлага" сэдэвт дугуй ширээний ярилцлага болно.

Монголбанк

10:00 цагт: Монголбанк, ЦЕГ, Голомт банк хамтран зохион байгуулж буй "Ятгах тусам нягтал-2" аяны нээлтийн ажиллагаа болно.

Монголын Хүүхдийн ордон

10:00 цагт: “Манай хороо-Миний гудамж” аяны шилдгүүдийг шалгаруулна. Утас: 88099272

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Хүн театр

11:00 цагт: Монголын аялал жуулчлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Ай ти эм - 2020” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн "Аялал жуулчлал ба орон нутгийн хөгжил" уриан дор 21 дэх жилдээ болно. Мөн "КОВИД ба КОВИД-19-ийн дараах үеийн аялал жуулчлалын чиг хандлага" сэдэвт уулзалт болно. Утас: 99049074

Эрүүл мэндийн хөгжлийн төв

11:30 цагт: “КОВИД-19” цар тахлын үед тэргүүн эгнээнд ажилласан резидент эмч нарт талархал илэрхийлж, мөнгөн урамшуулал олгоно. Утас: 88027947

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо

11:30 цагт: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагнал гардуулна. Утас: 99027019

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

11:30 цагт: Уран бүтээлч Д.Амараагийн “Хаадын хөрөг” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Төрийн ордны E-Mongolia мэдээллийн хэсэг

12:00 цагт: . Утас: 94999598

Хүүхдийн Урлан Бүтээх төв

14:30 цагт: Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж буй “Миний мэдэх Солонгос орон” гар урлал, уран зургийн үзэсгэлэн, наадмын нээлт болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: “КОВИД-19”-ийн үед тэргүүн эгнээнд ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгоно  
Үзсэн: 1650 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй