
- Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Улсын Хоёрдугаар Төв эмнэлэг
09:00 цагт: “Дэлхийн харвалтын өдөр”-ийг тохиолдуулан “Харвалтын эрсдэлийг үнэлэх” олон нийтэд нээлттэй сургалт, өдөрлөг зохион байгуулна. Утас: 99797227, 89647777
Монголын хүүхдийн ордон
09:00 цагт: Нийслэлийн 381 жилийн ойн хүрээнд нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох хүндэтгэлийн үйл ажиллагаа болно.
“Шангри-Ла”
09:30 цагт: “КОВИД-19 цар тахлын үед ус хангамж, ариун цэврийн байгууламжийн үйлчилгээний тогтвортой менежментийг хангах нь” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 99042498
“Блю Скай”
09:30 цагт: Монгол Улс болон БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно.
Төрийн ордон
10:00 цагт: Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй “Бид хэрэглэгч” хэлэлцүүлэг болно. Утас: 88038882
Экологийн цагдаагийн албаны байр
10:00 цагт: Экологийн цагдаагийн алба, “РС mall” компани хамтран “Тамхины хоггүй хотыг бүтээе” арга хэмжээ зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний үеэр автомашины үнсний савыг үнэгүй тараах бөгөөд тамхины хоггүй хотыг хамтдаа бүтээхийг олон нийтэд уриална. Утас: 91119374
МУБИС-ийн III байр
11:00 цагт: МУБИС-ийн Математик, байгалийн ухааны сургуулийн зургаан хөтөлбөр Европын холбооны ASIIN байгууллагаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гэрчилгээ авах арга хэмжээ болно.
“Үндэсний мэдээллийн төв”
12:00 цагт:
.ӨНӨӨДӨР: “Харвалтын эрсдэлийг үнэлэх” сургалт, өдөрлөг болно | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.