
Нэгдсэн үндэстний байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (Universal Periodic Review – UPR)-ийн ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг энэ сарын 4-ний өдөр гурав дахь удаагаа хэлэлцэх бөгөөд уг хэлэлцүүлгийг цахимаар шууд дамжуулах юм байна. Монгол Улсын анхны болон удаах ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг 2010 оны арваннэгдүгээр сар, 2015 оны тавдугаар сард болсон.
НҮБ-ын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсэг энэ сарын 2-13-нд болох хуралдаанаараа нийт 14 орны тайлан, үүний дотор Монгол Улсын тайланг авч хэлэлцэх юм.
Ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг тогтмол авч хэлэлцэх онцгой механизм бөгөөд ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсэг энэ сарын 6-нд Монгол Улсад өгөх зөвлөмжийг батлах юм байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэнэ | ||
Үзсэн: 812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.