Шууд Chart

БНХАУ-ын хүн амын тооллого эхэлжээ

2020-11-03 10:36:17

Хятад улсын хүн амын долоо дахь удаагийн тооллого энэ сарын 1-ний өдөр албан ёсоор эхэлсэн хэмээн CCTV мэдээллээ. БНХАУ-ын Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллого арван жилийн дараа хийгдэж байгаа бөгөөд хүн амын тооллогын мэдээллийг боловсруулж, дүн шинжилгээ хийхэд хоёр жил орчмын хугацаа шаардагдах аж.

Түүнчлэн хүн амын тоон мэдээллийг цуглуулах ажилд долоон сая гаруй хүн оролцох бөгөөд ирэх сарын эхэн хүртэл үргэлжлэх юм байна.

Сонирхуулахад, Бүх Хятадын нийт хүн амын ерөнхий тооллогыг 1953, 1964, 1982, 1990, 2000, 2010 онд явуулж байжээ. Хамгийн сүүлийн албан ёсны мэдээллээр, Хятадын хүн ам өнгөрсөн онд 5.3 саяар өсч 1 тэрбум 395 сая болсон байна. Энэ тоон мэдээлэлд тус улсын засаг захиргааны тусгай бүс болох Хонконг, Макао болон Тайванийн хүн амын тоо ороогүй юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

БНХАУ-ын хүн амын тооллого эхэлжээ  
Үзсэн: 674 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй