Шууд Chart

ӨНӨӨДӨР: Зорилтот бүлгийн иргэдэд зуух, яндан, түлш өгнө

2020-11-04 05:28:53

- Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –

Боловсрол, шинжлэх ухааны яам

09:40 цагт: 116 дугаар сургуулийн захирал зарим багшийг хууль бусаар ажлаас нь чөлөөлснийг багш, ажилчид эсэргүүцэж буйгаа илэрхийлнэ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

10:00 цагт: Нийслэлийн гүний гаальд хянагддаг импортын бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэрт хийгдэж буй хяналт шалгалтын талаар мэдээлэл өгнө. Утас:91887887

"Holiday Inn"

10:00 цагт: "Шүүхэд итгэх итгэл ба шүүгчийн сахилга хариуцлага" сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 98980404

ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

Засгийн газрын IV байр

11:30 цагт: Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн 2020 оны III улирлын тойм мэдээллийг танилцуулах хэвлэлийн хурал болно. Утас: 91197636, 51-264124

“Үндэсний мэдээллийн төв”

11:30 цагт: “Цэнхэр сувдын эзэд” төрийн бус байгууллага, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэд Хөвсгөл нуурын эрэг дагуу амьдарч буй иргэдэд тулгарч буй асуудлын талаар хэвлэлийн хурал хийнэ.

12:00 цагт: Хан-Уул дүүргийн АН-ын гишүүд Намын дүрмийн шинэчлэлийн талаар  хэвлэлийн хурал зохион байгуулна.

Хужирбулан

14:00 цагт: “Таван толгой түлш” компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны Мэдээлэл судалгааны хэлтсийн Баянзүрх дүүрэг дэх хэсгийн хяналтын ажилчдын санаачлагаар зохион байгуулж буй Сайн үйлсийн аяны хүрээнд тус дүүргийн 10, 11, 22, 23, 28 дугаар хорооны . Утас: 99828247, 99003907 99991116

Нээлттэй Нийгэм Форум

15:30 цагт: НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсэг Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэнэ. Уг хэлэлцүүлгийг цахимаар шууд дамжуулна. Утас: 324627, 88054340

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

ӨНӨӨДӨР: Зорилтот бүлгийн иргэдэд зуух, яндан, түлш өгнө  
Үзсэн: 596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй