Шууд Chart

Дорнод аймгийн зургаан багийг эмийн сантай болгоно

2020-11-04 16:18:11

Түүнчлэн эмийн сангийн ихэнх нь аймаг, сумын төвд байдгаас шалтгаалан алслагдсан багийн иргэд шаардлагатай нөхцөлд эмийн сангаар үйлчлүүлэх боломж хомс байдаг аж. Тиймээс төвөөс алслагдмал багуудад эмийн сан байгуулахыг бодлогоор дэмжих чиглэлийг орон нутгийн зүгээс баримталж байна.

Энэ асуудлаар тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн аймгийнхаа Эрүүл мэндийн газар, Өрхийн эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон Хэрлэн сумын багийн Засаг дарга нарт хугацаатай үүрэг чиглэл өгч, Хэрлэн сумын 1, 2, 3, 8, Халхгол сумын Ялалт, Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эмийн сан болгохоор болжээ. Энэ ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд “Монгол эм импекс”, Мөнхийн тун компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлэх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнод аймгийн зургаан багийг эмийн сантай болгоно  
Үзсэн: 489 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй