
“Булган аймгийн Орхон сумын хоёрдугаар багт орших “Хавчирын анга” гэх газарт эрэгтэй хүн модонд дарагдаж нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл энэ сарын 3-ны 19:20 цагт цагдаагийн байгууллага хүлээн авчээ. Цагдаагийн алба хаагчид дээрх дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын иргэн 34 настай С түлээний мод бэлтгэж байх явцдаа модонд дарагдаж нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Түлээний мод бэлтгэж байгаад нас барсан хэрэг гарчээ | ||
Үзсэн: 831 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.