Шууд Chart

МҮОНРТ-ийн ахмад настан Ч.Дэлгэрсуурь, ахлах инженер С.Оюунчимэг, холбооны техникч П.Баярмаа нар “Алтан гадас” одонгоор шагнууллаа

2020-11-05 14:20:04

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга салбартаа олон жил өндөр үр бүтээл гарган ажилласан Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн ахмад настан Чойжамцын Дэлгэрсуурь, Телевизийн техникийн албаны ахлах инженер Содномпилын Оюунчимэг, Инженерийн байгууламжийн албаны холбооны техникч Помбодын Баярмаа нарыг Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг өнөөдөр МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын үүргийг орлон гүйцэтгэгч, Дэд захирал Г.Гэрэл, Байгууллагын хөгжлийн газрын захирал Т.Батзориг, МҮОНТ-ийн захирал Ч.Батцэнгэл нар гардууллаа.

Энэ үеэр МҮОНРТ-ийн ахмад настан Ч.Дэлгэрсуурь: “Үндэсний олон нийтийн радио, телевиздээ хоёргүй сэтгэлээр 42 жил зүтгэсэн ажлынхаа амжилтыг төрдөө үнэлүүлсэндээ ажлынхаа хамт олон, Төр засагтаа маш их баярлаж байна. Би МҮОНРТ-д 18 настай ажилд ороод 60 настай тэтгэвэрт гарсан.

Телевизийн техникийн албаны ахлах инженер С.Оюунчимэг “Төрийн өндөр дээд одон медаль “Алтан гадас” одон хүртсэндээ маш их баяртай байна. Ээж аав, ах дүү, ажлын хамт олондоо маш их баярлалаа. Би 1988 онд Үндэсний телевизэд ажилд орсон цагаасаа 30 жил дууны инженер, сүүлийн гурван жил ахлах инженерээр ажиллаж байна. Миний ажлын амжилт хамт олны минь л хүч. Үе үеийн инженер техникийн ажилчиддаа баярлалаа. Цаашдаа улам их хичээл зүтгэл гаргаж, ахмад үеэсээ сурсан мэдсэн зүйлсээ залуустаа хэлж, зөвлөж ажиллана”.

Инженерийн байгууламжийн албаны холбооны техникч П.Баярмаа: “МҮОНРТ-дээ 32 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хөдөлмөрийг минь өндрөөр үнэлж төрийн дээд одон медаль хүртээлээ. MNB-ийнхээ хамт олондоо маш их баярлалаа” гэсэн юм.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

МҮОНРТ-ийн ахмад настан Ч.Дэлгэрсуурь, ахлах инженер С.Оюунчимэг, холбооны техникч П.Баярмаа нар “Алтан гадас” одонгоор шагнууллаа  
Үзсэн: 1643 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй