
- Өнөөдөр буюу 2020 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв
09:00 цагт: “Усан орчин хамгаалал, менежмент” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99062806
Тусгаар тогтнолын ордон
10:00 цагт: "Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 91110416, 88087678
Улсын хоёрдугаар төв эмнэлэг
10:00 цагт: Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 89647777
Цагдаагийн ерөнхий газар
10:30 цагт: Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит "Шилдэг хэсгийн төлөөлөгч - 2020" тэмцээний шилдгийг тодруулж, автомашины шагнал гардуулах арга хэмжээ болно.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ
11:00 цагт: "COVID-19" халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.
Нийслэлийн иргэний танхим
11:00 цагт: Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын мэргэжлийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгтэй хамтран “Асуудал шийдэл” хорооны хамтарсан багийн ур чадварын уралдаан зохион байгуулна. Утас: 99736124 89890220
MN-МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: “Мөнхийн тун” компаниас хэвлэлийн хурал хийнэ.
Тусгаар тогтнолын ордон
11:40 цагт: Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийнэ. Утас: 91110416, 88087678
ШУА-ийн Нэгдсэн i байр
13:00 цагт: “БНМАУ: Буддын шашин, сүм хийдийн асуудал" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977
"Централ" цамхаг
14:00 цагт: Зориг сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран олгодог сургалтын төлбөрийн тэтгэлгийг 2020-2021 оны хичээлийн жилд шалгарсан 60 оюутанд олгоно. Утас: 99104214, 99109723
“корпорейт” конвеншн центр
18:00 цагт: “Альфа” постдрамын театрын нээлт болно. Утас: 90025742, 80025742
ӨНӨӨДӨР: "Монголын үнэн" сонины 100 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болно | ||
Үзсэн: 757 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.