Шууд Chart

Оюутны спортын V их наадмын гандболын тэмцээнд нийт 24 баг өрсөлдөнө

2020-11-06 16:42:04

Гандболын тэмцээн нь сагсан бөмбөгийн спортын дараа явагдах бөгөөд дээрх наадмын хөтөлбөрт албан ёсны хоёр дахь төрөл болон орсон юм. Монголын оюутны спортын V их наадмын гандболын тэмцээнд оролцох багуудад ямар нэгэн рейтингийн босго тавиагүй, шууд оролцох журмаар явагдаж байгаа бөгөөд эрэгтэй 13, эмэгтэй 11 баг сугалаанд оролцсон байна.

Түүнчлэн гандболын тэмцээнд нийт 56 тоглолт явагдах бөгөөд эхний хоёр өдөр тус бүр 15 тоглолт явагдах бол гурав дахь өдөр 18 тоглолт, сүүлийн өдөр медалийн төлөө шийдвэрлэх найман тоглолт явагдсанаар аваргаа тодруулна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Оюутны спортын V их наадмын гандболын тэмцээнд нийт 24 баг өрсөлдөнө  
Үзсэн: 649 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй