Шууд Chart

Дорнод аймаг ус түгээх байруудад “Ухаалаг усан сан” төслийг үе шаттай хэрэгжүүлнэ

2020-11-09 13:22:19

Дорнод аймгийн хэмжээнд 20 халуун усны газар бүртгэлтэй боловч одоогийн байдлаар 11 нь үйл ажиллагаа явуулдаг аж. Тиймээс сумдад болон аймгийн төвийн гэр хороололд нийтийн халуун усны газрыг нэмэгдүүлэх шаардлага гарчээ. Тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн холбогдох агентлагийн удирдлагуудтай уулзах үеэрээ дээрх асуудлаар үүрэг чиглэл өгч, халуун усны газруудын байнгын үйл ажиллагааг хангах чиглэлээр төрөөс дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэжээ.

Тодруулбал, хаалгаа барьсан зарим газарт шаардлагатай засвар үйлчилгээг хийж иргэдэд үйлчлэх, мөн зарим газрын урсгал зардлыг тодорхой хэмжээгээр санхүүжүүлэх зэргээр дэмжин ажиллах шийдвэр гаргажээ.

Мөн Түүнчлэн уг төслийг ирэх жилүүдэд бүх суманд хэрэгжүүлж, Хэрлэн сумын 1, 7, 10 дугаар багт шинэ усан сан байгуулахаар төлөвлөжээ. Мөн ус түгээх байруудад “Ухаалаг усан сан” төслийг үе шаттай хэрэгжүүлэх юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дорнод аймаг ус түгээх байруудад “Ухаалаг усан сан” төслийг үе шаттай хэрэгжүүлнэ  
Үзсэн: 547 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй