Шууд Chart

Их мастерууд өнгөллөө

2020-11-09 17:52:19

Тэмцээнд ОУИМ цолтой дөрөв, олон улс, улсын цол зэрэгтэй нийт 69 даамчин швейцарь системээр 9 өрөг тоглож оюун ухаанаа сорин өрсөлдсөн юм. Ийн есөн өргийн дараагаар эрэгтэй, эмэгтэй, охид, хөвгүүд, ахмад гэсэн ангилалд эхний эхний байр эзэлсэн тамирчдыг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Түүнчлэн тэмцээний үеэр “Зуун буудалт даамын залуучуудын холбоо” шинээр үүсгэн байгуулагдсанаа албан ёсоор зарлаж үйл ажиллагаагаа явуулж эхэлснээ мэдэгдэв. Мөн Рояаль олон улсын дээд сургуульд 100 буудалт даамын "Рояаль" клуб үүсгэн байгуулагдаж сургалтаа эхэллээ.

Эрэгтэй:

Алтан медаль: Д.Эрдэнэбилэг ОУИМ (Хөвсгөл)

Мөнгөн медаль: Г.Ганжаргал ОУИМ (Ирээдүй клуб)

Хүрэл медаль: Б.Пүрэвбаатар СМ (Ирээдүй клуб)

Шагналт 4-р байр: Д.Ганболд ДДХМ (Энэрэл)

Шагналт 5-р байр: Ц.Хашчулуун ДДХМ (Дебют клуб)

Эмэгтэй:

Алтан медаль: Б.Мишээл ОУИМ (Ирээдүй клуб)

Мөнгөн медаль: Э.Хүслэн ДДХМ (Алтан хүү клуб)

Хүрэл медаль: Н.Лхагвадолгор ДДХДМ (Ирээдүй клуб)

Хөвгүүд:

Алтан медаль: С.Болор СМ (Ирээдүй клуб)

Мөнгөн медаль: Ц.Цолмон СМ (Ирээдүй клуб)

Хүрэл медаль: Н.Түвшинбаяр ДМ (Ирээдүй клуб)

Охид:

Алтан медаль: Б.Мөнхжин ДДХМ (Алтан хүү клуб)

Мөнгөн медаль: Б.Есүй ДДХДМ (Мон Гени)

Хүрэл медаль: Э.Даариймаа ДМ (Ирээдүй клуб)

Ахмад:

Алтан медаль: Б.Ганзориг СМ (Алдар спорт хороо)

Мөнгөн медаль: Б.Алагаа ДМ (СБД)

Хүрэл медаль: Т.Ням ДМ (Ховд)

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Их мастерууд өнгөллөө  
Үзсэн: 714 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй