
Монгол Улсад коронавируст COVID-19-ийн халдварын шинэ нөхцөл байдал үүссэнтэй холбоотой цахим орчинд мэдээллийн эх сурвалж нь тодорхойгүй олон нийтийг төөрөгдүүлэх худал мэдээ, хувь хүний нууцад хамаарах хүний овог, нэр, регистрийн дугаар, гэр бүлийн мэдээлэл, гэрийн хаяг зэргийг нийтэлж, олноор түгээн хүний эрх, эрх чөлөөг зөрчихгүй байхыг нийт иргэдэд анхааруулж байна. Таны түгээсэн сөрөг, ташаа мэдээлэл нь бусдын эрхийг бүдүүлгээр зөрчиж, нийгэмд талцал, үймээн самуун үүсгэж, ялгаварлан гадуурхалтыг дэвэргэх эрсдэлтэй тул иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлан цахим орчинд соёлтойгоор оролцоно уу.
Эгзэгтэй цаг үед тусгаарлалт, хорио цээрийн дэглэмд хамрагдсан хүн бүр иргэний үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, нийтийн эрх ашгийн төлөө эрх бүхий байгууллагуудаас өгсөн заавар, зөвлөмжийг чандлан сахиж, олноороо үймж цугларахгүй байх, шинэ коронавирусын халдвараас өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ хамгаалж, урьдчилан сэргийлж,
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс
Хүний эрхийн үндэсний комиссоос иргэдийг иргэний журамт үүргээ хариуцлагатай биелүүлэхийг уриаллаа | ||
Үзсэн: 987 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.