
Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” халдварын цар тахлаас үүдэн Монгол Улс даяар Бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, мэргэжлийн байгууллагууд иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй, амны хаалтаа зүүн, гараа ариутгаж, гэртээ чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийхийг зөвлөж байна. Энэ цаг үед иргэд иргэний болон жолооны үнэмлэхээ шинээр авах, сунгуулах зэргээр төрийн үйлчилгээг яаралтай авах шаардлагатай бол суурин компьютероос
. Цаашид "E-Mongolia"-д 2021 онд багтаад төрийн 492 үйлчилгээг нэгтгэхээр хөгжүүлэлт хийгдэж байгаа юм.Түүнчлэн E-Mongolia цахим үйлчилгээний нэгдсэн системийг гар утаснаасаа ашиглахад дата унахгүй байх зохицуулалтыг үүрэн холбооны дөрвөн оператор компаниуд хийсэн бөгөөд хэрэглэгчид санал хүсэлтээ 1111 мэдээллийн төв болон чатботоор дамжуулан илэрхийлэх боломжтой юм.
Ташрамд дуулгахад, “E-Mongolia”-д Улсын бүртгэлийн 26, Татварын ерөнхий газрын 48, Зам тээврийн 7, Цагдаагийн ерөнхий газарт холбогдох 10, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт холбогдох 2, Нийгмийн даатгалын 4, Хөдөлмөр, халамжийн 7, Боловсролын 3, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төвийн 1, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 1, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 1, Гадаадын иргэн, харьяатын газрын 1, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2, Нийслэлийн захирагчийн ажлын албаны 36, Нийслэлийн архивын газрын 16, Нийслэлийн байгаль орчны газрын 7, Нийслэлийн аялал жуулчлалын газрын 7, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын 3, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын 6, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 3, Нийслэлийн соёл урлагийн газар 7, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар 3 үйлчилгээ нэвтэрчээ.
“Е-mongolia” аппликейшнийг ашиглан төрийн 181 үйлчилгээг гэрээсээ авах боломжтой | ||
Үзсэн: 651 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.