Шууд Chart

“Агаарын бохирдлыг таамаглах” дата тэмцээн болно

2020-11-19 15:30:52

Хүний үйл ажиллагааны үр дүнд болон байгалиас үүссэн агаар дахь хатуу тоосонцор, шингэн дуслыг нийтэд нь нарийн ширхэгт тоосонцор (Particulate matter-PM) гэдэг. Тоос, тортог, хатуу, шингэн түлшний шаталтаас нарийн ширхэгт тоосонцор үүсдэг. Үүнийг диаметр буюу өргөнөөр нь РМ2.5 ба РМ10 гэх мэтчилэн ангилдаг бөгөөд агаарын найрлага дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ ихсэж бохирдлын хэмжээнд хүрвэл амьсгалын замын өвчлөл үүсгэж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг.

Агаарт байгаа PM2.5 болон PM10 тоосонцор нь “Ковид-19” вирусийн халдварын тархалтад болон эх, хүүхдийн эндэгдлийн тоонд мэдэгдэхүйц хэмжээнд нөлөөлж байгааг олон улсын судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, агаарын бохирдол хүний биед нэвтэрснээр уушгийг гэмтээж, амьсгалын замын архаг өвчлөл (уушгины хорт хавдар, уушгины архаг өвчин, астма, уушгины үрэвсэл гэх мэт) -ийг үүсгэдэг. PM2.5 тоосонцор нь агаарт урт хугацааны туршид тогтож, хол нүүдэллэх чадвартай. Хэрэв Ковид-19 вирусийг өөртөө нэгтгэн барьцалдаж, цаашлан хүний уушги луу нэвтэрвэл архаг хууч өвчтэй өндөр настан болон эмзэг, сул эрхтэн тогтолцоотой хүүхэд, нялхас, эмэгтэйчүүдийн өвчинд нэрвэгдэх эрсдэлийг нэмэгдүүлэхээс гадна эдгээр өвчнийг улам даамжруулж, хүн амыг өвчинд илүү өртөмтгий болгох, цаашлаад хүнд хэлбэрт шилжих эрсдэлийг нэмэгдүүлнэ. Ялангуяа агаарын бохирдол нь үүсээд буй цар тахлын нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүй.

Тиймээс Machine learning UB community НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-н Хүүхдийн сан ба People in need (PIN), Mongol.ai байгууллагуудтай хамтран

Тус тэмцээн энэ сарын 24-нөөс ирэх сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнг ирэх сарын 19-нд онлайнаар зарлах юм байна. Түүнчлэн дээрх тэмцээний эхний гурван байр эзэлсэн оролцогчийг 800, 500, 300 ам.доллароор шагнах бөгөөд https://forms.gle/8jAxJJ2rL5kNt2tD9 линкээр бүртгүүлж оролцох аж.

Ташрамд дуулгахад, "Haze gazer" нь иргэдийн оролцоотойгоор дижитал хэрэгслээр дамжуулан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хянах, янз бүрийн нөлөөллийг олон нийтэд нээлттэй мэдээлэх, иргэд хоорондоо цаг үеийн мэдээллээ солилцох талбар бүхий веб платформыг хөгжүүлэх зорилготой төсөл юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Агаарын бохирдлыг таамаглах” дата тэмцээн болно  
Үзсэн: 848 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй