Шууд Chart

Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн иргэдийг мөрдөн шалгаж байна

2020-11-19 17:32:24

Улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ цаг үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан

Тодруулбал, энэ сарын 18-нд буюу өчигдөр 17:00 цагийн орчимд Зайсангийн эцсийн  автобусны буудлын орчимд 26 настай Ц гэгч залуу цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэлгүй эсэргүүцэж танхайрсан. Мөн өчигдөр Хан-Уул дүүрэгт “Кинг тауэр” хотхоны ойролцоо 41 настай О гэгч эмэгтэй бүх нийтийн бэлэн байдлын үед хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгчийн шаардлагыг эсэргүүцэж албаны дүрэмт хувцас руу нь нулимсан зөрчил гарсан.

Дээрх иргэдийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс мөрдөн шалгаж байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн иргэдийг мөрдөн шалгаж байна  
Үзсэн: 1197 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй