
. Тодруулбал, тус аймгийн Түвшинширээ сумын иргэн Э гэгч 36 настай эрэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “Toyota Carina” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад 46 настай эрэгтэй, иргэн Б-г дайрч амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарчээ.
Уг хэргийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газар шалгаж бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг холбогдох байгууллагаас иргэдэд анхаарууллаа.
Согтуугаар автомашин жолоодон хүний амь хохироосон харамсалтай хэрэг гарав | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.