
Түүнчлэн “Penguin random house” хэвлэлийн компанийн мэдээлснээр урьдчилсан захиалга, АНУ, Канад дахь эхний өдрийн борлуулалт нийлээд 887 мянган хувь борлогджээ. Түүнчлэн Обамагийн ном тус хэвлэлийн компанийн түүхэнд нээлтээ хийсэн эхний өдрөө хамгийн олон хувь борлогдсон ном болов.
Ташрамд дуулгахад, АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн бичсэн “Becoming” ном 2018 оны арваннэгдүгээр сард худалдаанд гарсан эхний өдрөө борлуулалтаараа тэргүүлсэн. Түүний эл дурсамж, намтар ном цаасан хэвлэлт, аудио, цахим хэлбэрээр АНУ болон Канад улсад худалдаанд гарсан бөгөөд худалдаанд гарсан даруйдаа ганцхан өдрийн дотор 725 мянган хувь борлогдсон.
Үүнээс гадна “Becoming” номын эхний өдрийн борлуулалт нь “Crown publishing” хэвлэлийн компанийн тухайн оны хамгийн өндөр борлуулалттай дебют бүтээлд зүй ёсоор тооцогдсон билээ.
Барак Обамагийн “A Promised Land” өндөр борлуулалттай номын жагсаалтад багтлаа | ||
Үзсэн: 691 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.