
Архангай аймгийн Ихтамир сумын Хөх нуур багийн Сүмт гэх газарт автомашинд дайруулсан хохирогч нас барсан харамсалтай хэрэг энэ сарын 21-нд гарчээ.
Тодруулбал, 36 настай Н гэх эрэгтэй “Land Cruiser-80” маркийн автомашин жолоодож байхдаа голын усанд суусан машинаа уснаас гаргах гэж ухраах явцдаа 36 настай эрэгтэй А-г дайрч амь насыг нь хохироожээ.
.Иймд жолооч нар хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахад анхаарахыг холбогдох байгууллагаас сэрэмжлүүллээ.
Голд суусан автомашинаа ухраах явцдаа хүн дайрсан харамсалтай хэрэг гарлаа | ||
Үзсэн: 1180 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.