Шууд Chart

Артиллерийн мэргэжлийн аваргууд тодорлоо

2020-12-11 14:33:22

Зэвсэгт хүчний артиллерийн мэргэжлийн офицер, ахлагч, цэргийн гэрээт албаны түрүүч, байлдагч нарын дунд . Уг уралдааны нэгдсэн дүн гарсан бөгөөд офицеруудын төрөлд тэргүүн байрт дэд хурандаа М.Эрдэнэтөгс (186), хоёрдугаар байрт дэд хурандаа Г.Баярхүү (167), гуравдугаар байрт дэд хурандаа Д.Төмөрхуяг (120) нар шалгарсан бол ахлагч нарын төрөлд тэргүүн байрт ахлах ахлагч П.Жавхлантөгс (123), хоёрдугаар байрт сургагч ахлагч Ч.Лхагважав (016), гуравдугаар байрт сургагч ахлагч Д.Дагважамц (120) нар шалгарч, бусдыгаа манлайлжээ.

Харин цэргийн гэрээт алба хаагчдаас Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч, түрүүч Б.Отгондаваа бусдыгаа тэргүүлсэн байна.

Ташрамд дуулгахад, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 100 жил, Зэвсэгт хүчинд артиллерийн цэрэг үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийг ой 2021 онд тохиож буйтай холбогдуулан артиллерчин дайчдын дунд “Артиллерийн олимпиад” тэмцээнийг он гараад зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Артиллерийн мэргэжлийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 2050 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй