Шууд Chart

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний 4 вакцинтай болжээ

2021-02-28 11:56:25

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг хоёр шинэ вакциныг бүртгэж авчээ. Хятадын Эмийн бүтээгдэхүүний удирдах газар "КанСино" биотехнологийн компани, Хятадын үндэсний эмийн групп Синофармын харьяа Уханы биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн хамтран гаргасан хоёр вакцинд зөвшөөрөл олгосон байна.  Ингэснээр Хятад улс бүх нийтийг дархлаажуулахад хэрэглэх дотооддоо үйлдвэрлэсэн дөрвөн вакцинтай болж байна.

Үүнээс өмнө Синовак, Синофармын хоёр вакциныг зөвшөөрч, одоо бүх нийтийг вакцинжуулах хөтөлбөрт хэрэглэж байна. Одоогоор Хятадад гадны улс орны хөгжүүлсэн ямар ч вакциныг зөвшөөрөөгүй байна. Хятадын дотооддоо гарган авсан коронавирусний эсрэг эдгээр дөрвөн вакцин нь энгийн хөргүүрт хадгалах зориулалттай, өрнөдийн вакцинуудтай харьцуулбал үнийн хувьд хямд юм байна.

Хятадад зөвшөөрөгдсөн дөрвөн вакцины гурвынх нь үйлдвэрлэгч компаниуд гадаад зах зээлд вакцинаа гаргахаар гэрээ байгуулжээ. Хятадын Засгийн газар Синофармын үйлдвэрлэсэн вакцинаас гадны улс орнуудад хандивлаж байгаа юм байна. Хятадад одоогоор коонавирусний эсрэг вакцин хөгжүүлэх 17 судалгааны ажил хийж байгаагаас долоо нь эмнэлзүйн гурав дахь шатны туршилтаа хийж байгаа юм байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ дотооддоо үйлдвэрлэсэн коронавирусний 4 вакцинтай болжээ   
Үзсэн: 459 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй