Шууд Chart

Цар тахлын шинэ давалгаатай тулгарч байгаа БНЭУ-д вакцины хомсдол үүсчээ

2021-04-11 10:32:01

Дэлхийн вакцины үйлдвэрлэлийн 60 хувийг үйлдвэрлэдэг Энэтхэг улсад вакцины хомстол үүсээд байна. Тус улсад цар тахлын хоёр дахь давлагаа нүүрлэж, өдөрт 100 гаруй мянган халдварт шинэ  тохиолдол бүртгэгдэж байгаа юм.

Энэтхэгийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр баасан гарагт тус улсад коронавирусний халдварт 130 гаруй мянган шинэ тохиолдол бүртгэгджээ. Тус улсад сүүлийн гурав хоног дараалан халдварт тохиолдлын тоо 100 мянга давсан байна. Жонн Хопкинсын их сургуулийн судалгаагаар Энэтхэгт коронавирусний халдварт 13 сая гаруй тохиолдол бүртгэгдэж,  халдварт тохиолдлын тоогоор дэлхийд Америк, Бразилын дараа гуравдугаарт жагсаж байна. Нийслэл Шинэ Дэли болон бусад том хотуудад тогтоосон шөнийн хөл хориог жижиг хотуудад мөн адил тогтоожээ.

Нөхцөл байдалтай холбогдуулан тус улсын албаныхан вакциныг зүй зохистой хэрэглэхийг уриалж байгаа юм байна. зарим мужийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд вакцины нийлүүлэлт зогссонтой холбогдуулан, вакцинжуулах төвүүдийг хаажээ. Тус улсад вакцины хаягдал их гаргаж байгаагаас зарим мужид вакцины хомстол үүсчээ. Иймд тус улсын ерөнхий сайд Нарендра Моди вакцины хаягдал гаргаж байгаа асуудлаар мужийн захирагч нарыг оролцуулахаар цахим хурал зарласан байна. Тэрбээр коронавирусний эсрэг вакцинд илүү олон хүнийг хамруулах, вакцины хаягдал гаргахгүй байх талаар онцгой санаачилга эхлүүлэх нь зүйтэй гэж мэдэгджээ.

Одоогоор Энэтхэгт 45-аас дээш насныхан болон эмч эмнэлгийн ажилтан болон бусад эрсдэлт бүлгийн ажилтнуудыг вакцинд хамруулж байна. Мэргэжилтнүүд нь цар тахлын шинэ давлагаа үүсэж байгаа ийм нөхцөлд вакцинд хамрагдах хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа гэнэ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Цар тахлын шинэ давалгаатай тулгарч байгаа БНЭУ-д вакцины хомсдол үүсчээ   
Үзсэн: 1636 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй