Шууд Chart

Виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

2021-04-12 11:07:28

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 10-наас 25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах үйлчилгээг цахимаар үзүүлж байна.

Үүнд:

1. А, Т, O, В ангиллын визийн зөвшөөрлийн хүсэлт

2. Түр ирэгчийн визийн сунгалт

3. Бүх ангиллын оршин суух зөвшөөрлийн сунгалтын үйлчилгээг www.evisa.mn цахим сайтаар үзүүлнэ.

Үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг Гадаадын иргэн, харьяатын газрын албан ёсны цахим хуудас болон http://mn.immigration.gov.mn/ сайтын “Онлайн туслах”-аар авах боломжтой. Иргэн бүр хариуцлагатай байж, хамтын зүтгэлээр даван гарцгаая.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР


Виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна  
Үзсэн: 739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй