Шууд Chart

Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхааралд

2021-04-16 10:18:04

Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т заасны дагуу хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ) нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу жил бүрийн 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын зар хүргэх, хяналт тавих журам”-ын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах үүрэг хүлээдэг.

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хувьцаат компаниудаас өнөөдрийн байдлаар 158 хувьцаат компани 2021 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг цахим болон танхим хэлбэрээр хуралдуулах тухай хурлын мэдэгдлийг ирүүлээд байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд  дарж үзнэ үү.


Хувьцаат компаниудын хувьцаа эзэмшигчдийн анхааралд  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй