Шууд Chart

Улсын хэмжээнд 5816 иргэн тусгаарлагдаж байна

2021-05-07 10:46:58

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 150 байранд 5816 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс нийслэлд 24 тусгаарлах байранд Монгол Улсын 619, гадаадын 79, нийт 698 иргэн, эмнэлгийн 28 байршилд 3505 иргэн, орон нутагт 98 эмнэлэг болон тусгаарлах байранд Монгол Улсын 1613 иргэн тус тус байрлаж байна.

Тавдугаар сарын 6-ны өдөр эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 373 иргэн нэмэгдэж, 271 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 5 иргэн шилжин эмчлүүлж, тусгаарлан ажиглах байранд байна.

Онцгой байдлын байгууллагын 310, Цагдаагийн байгууллагын 465 алба хаагч, Эрүүл мэндийн байгууллагын 620 ажилтан нийт 1,395 төрийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлж байна.


Улсын хэмжээнд 5816 иргэн тусгаарлагдаж байна  
Үзсэн: 646 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй