Шууд Chart

“Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа

2021-05-07 18:01:06

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хэрэгжүүлэхээр тусгагдсан нийгэм, эдийн засгийн чухал ач холбогдол бүхий “Солонго -1, 2 орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төсөл”-ийг Бүгд Найрамдах Солонгос Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тиймээс төслийн суурь бэлтгэл ажил болох зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээнд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн болон Солонгосын “САМВҮҮ”, “МҮЁН”, “ДА ГРУПП”, “ЭЛ ЭЙЧ” компаниудын түншлэл цахимаар уулзаж, гарын үсэг зурж гэрээг баталгаажууллаа.

Энэхүү төсөл нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй тэргүүлэх зорилтууд болох иргэдийг орлогод нийцсэн орон сууцаар хангах, агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг ая тухтай, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм. Төслийн хүрээнд ухаалаг дэвшилтэт технологийг шингээсэн, ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон, эрчим хүчний хэмнэлттэй 5000 айлын орон сууцны цогц хороолол барих юм гэж Барилга, хот байгуулалтын яамнаас мэдээллээ.


“Солонго 1, 2” орлогод нийцсэн орон сууцны хороолол барих төслийн зөвлөх үйлчилгээний гэрээг байгууллаа  
Үзсэн: 1596 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй