Шууд Chart

Кристиано Роналдог Примьер лигийн тоглогч сүрдүүлсэн үү

2021-05-12 15:42:42

 

Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж шөнийн цэнгээний газрын ажилтанг жирэмслүүлж хүүхэдтэй болгосон Английн примьер лигийн тоглогч үүрэг хариуцлагаасаа зугтсан хэргээр шүүхэд дуудагджээ.

Тэрбээр хүүхдийн ээж гэх эмэгтэйг танихгүй, мэдэхгүй гэж мэлзэж байгаа аж. Харин тэдний харилцааг мэддэг цөөн хэдэн хөлбөмбөгч байдаг бөгөөд тэдний нэг нь Кристиано Роналдо гэнэ.

Хүүхийн ээж, 33 настай Жакиулине Соуса "Шүүх хурал ирэх аравдугаар сард болно. Тэр үед түүний нэр олон нийтэд ил болно. Одоо хуулийн шалтгаанаар олон нийтэд мэдээллэхийг хориглосон байгаа. Надтай холбогдож байгаа хүмүүс бол түүнийг мэддэг, бидний харилцааг мэддэг байсан хөлбөмбөгчид. Тэдний нэг нь Роналдо. Тэдгээр хөлбөмбөгч бүгд түүний зан авираас айж байгаагаа зурвасаар хэлсэн" гэжээ.

Тухайн хөлбөмбөгчин хуримынхаа бал сараар явж байхдаа Соуса руу зурвас илгээж байжээ.

Жакиулине Соуса "Тэр надад хайртай, энэ гэрлэлт өөрт нь ямар ч утга учиргүй гэж хэлж байсан ч хүүхэдтэй болсны дараа нүүр буруулж, хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээхээс зайлсхийсэн" гэсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кристиано Роналдог Примьер лигийн тоглогч сүрдүүлсэн үү   
Үзсэн: 2038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй