Шууд Chart

Жолооч бэлтгэх тогтолцоо, түүнийг сайжруулахтай холбоотой хамтарсан ажлын хэсэг байгуулна

2021-05-17 18:02:31

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа жолооч бэлтгэх тогтолцоо, түүнийг сайжруулах талаар Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөртэй уулзаж, санал бодлоо солилцлоо.

Уулзалтын үеэр жолооч нарын сахилга батыг сайжруулах, тогтолцоог өөрчлөх, жолоочийн үүрэг хариуцлагын талаар санал солилцож, холбогдох яамд болон төрийн байгууллагуудтай хамтран ажлын хэсэн байгуулахаар болов.

Цаашлаад хууль тогтоомжид, өөрчлөлт оруулах замаар тодорхой хариуцах эзэнтэй болгож тэдгээрийн уялдаа холбоог сайжруулж хамтран ажиллахаар боллоо.

Эх сурвалж: ХНХЯ


Жолооч бэлтгэх тогтолцоо, түүнийг сайжруулахтай холбоотой хамтарсан ажлын хэсэг байгуулна  
Үзсэн: 447 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй