Шууд Chart

Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 7, суурин 23 цэг ажиллана

2021-06-19 07:52:27

Өчигдөр буюу 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нийслэлийн хэмжээнд дархлажуулалтын тунд 1938, II тунд 2433, нийт 4371 иргэнийг  хамруулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш мөн өдрийн байдлаар нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 101.6 хувь буюу 968.373 нь I тунд, 89.5 хувь буюу 853.595 нь II тунд хамрагджээ.

Үүнээс нийт 414 жирэмсэн эх, 16-17 насны 2215 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаж, вакцины I тунг хийлгээд байгаа аж.

Өнөөдөр /2021.06.19/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын явуулын 7, суурин 23 цэгт 47 багийн 261 эмч, ажилтан ажиллаж, 6201 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.


Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын явуулын 7, суурин 23 цэг ажиллана  
Үзсэн: 1618 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй