Шууд Chart

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хуралд илтгэл тавилаа

2021-06-25 13:10:05

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас олон улсын аюулгүй байдлын асуудлаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ээлжит бага хурал энэ жил ес дэх удаа болж өндөрлөлөө.

Уг хуралд гадаад улс орнуудын Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар, Нэгдсэн үндэстний байгууллага, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын судлаач, шинжээчид оролцжээ.

Бага хуралд оролцогчдод хандан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нар видео мэндчилгээ дэвшүүлж амжилт хүссэн бол ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу, ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны дарга А.Бортников нар илтгэл тавьж олон улсын аюулгүй байдлын гол асуудалд ОХУ-ын байр суурийг илэрхийлсэн аж. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаадын батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдагчид илтгэл тавьсаны дотор Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Коронавируст халдвар (COVID-19)-тай тэмцэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яамны гүйцэтгэсэн үүргийн талаар илтгэл тавилаа.

Эх сурвалж: БХЯ


Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Москвагийн бага хуралд илтгэл тавилаа   
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй