Шууд Chart

Баяр наадмын өдрүүдэд нийтээр 9 хоног амарна

2021-06-29 13:40:21

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2021 оны долдугаар сарын 16 баасан гарагийн ажлын өдрийг долдугаар сарын 24-ний бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэх шийдвэрийг гаргалаа.

Тодруулбал, нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухайд долоодугаар сарын 16-нд баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлж, долдугаар сарын 10-18-ныг дуустал нийт 9 хоног амрахаар ийнхүү шийдвэрлэжээ.

 


Баяр наадмын өдрүүдэд нийтээр 9 хоног амарна  
Үзсэн: 10897 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй