
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.
Хуралдааны эхэнд Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Үүний дараа Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Харин УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.
Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ | ||
Үзсэн: 893 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.