Шууд Chart

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд нартай уулзлаа

2021-07-08 13:05:33

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өнөөдөр Монгол Улсад суугаа Канад Улсын Элчин сайд К.Ивкоф, Австралийн Холбооны Улсын Элчин сайд Д.Воусэн, БНФУ-ын Элчин сайд Ф.Мэрлин, ИБУИНХУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Ж.Холдер, ХБНГУ-ын ЭСЯ-ны хэргийг түр хамаарагч Р.Рутенберг нартай цахим уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ Элчин сайд нар илэрхийлж, талууд НҮБ-ын энхийг  сахиулах ажиллагааны зарчмууд, тэр дундаа хүүхэд цэрэгт элсүүлэх, ашиглахаас урьдчилан сэргийлэх Ванкуверийн зарчмуудын талаар санал солилцсон байна.


Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Элчин сайд нартай уулзлаа   
Үзсэн: 933 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй