Шууд Chart

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав

2021-07-22 15:12:23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны долоодугаар сарын 22-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мерлинийг бүр мөсөн нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол, Францын харилцаанд гарсан ахиц дэвшил, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнгийн талаар  ярилцаж, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Элчин сайд Ф.Мэрлин Монгол Улсад томилогдох хугацаандаа хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ирсэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг талархлаа илэрхийлэн ажлын өндөр амжилт хүсэв.


Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав   
Үзсэн: 926 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй