
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийн төслийг УИХ буцаагаад байгаа. Ухаалаг төрийг цогцлооход төсвийн ил тод байдал зайлшгүй шаардлагатай тул уг хуулийн төслийг ирэх долоо хоногт УИХ-д дахин өргөн барихаар төлөвлөж байгаа ажээ. Энэ талаар өнгөрсөн баасан гарагт Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр мэдээлсэн юм.
Төслийг буцаахдаа УИХ-ын зарим гишүүн Шилэн дансны тухай хуулийн төслийн нэрийг шүүмжилж, зарим хуультай давхардсан заалтууд байгааг анхааруулж байсан.
Уг хуулийн төслийг дахин өргөн барихдаа “Шилэн данс” гэсэн нэрийг хэвээр нь үлдээх аж. Мөн Мэдээллийн эрх чөлөөний тухай, Төсвийн тухай хуультай уялдуулан Шилэн дансны тухай хуулийн төсөлд давхардаж байсан хэсгүүдийг эмхэлж цэгцэлсэн байна. Иргэний аудит гэдэг бүтцээр хяналт тавиулах тухай хэсэг төсөлд байсныг больж, онлайнаар хандалт хийж байгаа иргэн бүр төсвийн зарцуулалтад хяналт тавьж, Төрийн аудитын байгууллага хариуцлага тооцдог байх нь зүйтэй гэж оруулахаар болжээ.
Шилэн дансны хуулийг дахин өргөн барина | ||
Үзсэн: 847 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.