Шууд Chart

“Алтай ятга”-ыг Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг болголоо

2014-05-19 10:24:21

Монгол Алтайн ай сав газраас олдсон, 1400 жилийн настай “Алтай ятга” хэмээн өргөмжлөгдсөн чавхдаст хөгжмийн хөг аялгууг Монголд дахин дуурьсгах их ёслолын ажиллагаа өнгөрсөн долоо хоногт боллоо.

Эртний нүүдэлчдийн соёлын хосгүй өв болох уг олдворыг Монгол-Германы археологийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад сэргээн засварласан аж.

Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буй энэ онд тус хөгжмийн зэмсгийн хөг аялгуу Монголд дахин дуурьсаж буйг бэлгэшээн дээрхи ёслолын ажиллагааны үеэр Алтай ятгыг  Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг хэмээн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманн нар албан ёсоор зарлаж, батламж олгожээ.
 
Ховд аймгийн Манхан сумын Жаргалант хайрхан уулын агуйн булшнаас 2008 онд археологийн малтлагаар олдсон эртний нүүдэлчдийн чавхдаст хөгжмийн энэхүү зэмсэг нь VII зуун буюу эртний Түрэгийн үед хамаарах энэ төрлийн хөгжмийн зэмсгийн Монголоос олдсон анхны олдвор ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Алтай ятга”-ыг Монгол, Германы соёлын харилцааны бэлгэ тэмдэг болголоо  
Үзсэн: 1598 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-19 22:36
asashioryu yu hij yvambe

Бидэнтэй нэгдээрэй