Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Цагдаа нар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалтад хамрагдаж байна

2014-05-19 11:12:52
Error loading player: No playable sources found

"Дэлхийн зөн Монгол" олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр ЦЕГ-ын Дэмжлэг үзүүлэх газрын сургалт дадлагын төв, Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс хамтран нийслэлийн дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн хэсгийн байцаагч хариуцсан ахлах байцаагч, захиргааны зөрчил хариуцсан ахлах ажилтан, эргүүл хяналт шалгалт хариуцсан ахлах байцаагч, хэрэг бүртгэгч зэрэг нийт 60 алба хаагчдад "Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх нь" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Энэ сургалтын зорилго нь алба хаагчдад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол, дуудлага мэдээлэл хүлээн аваад цагдаагийн алба хаагчдаас хэрхэн яаж ажиллах, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид яаралтай ямар үйлчилгээг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гомдол мэдээллийг шалгаж шийдвэрлэх, хорооны хамтарсан баг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус бусад байгууллагатай хамтран ажиллах талаарх мэдлэг дадлыг эзэмшүүлэх юм.
 
Сургалт өнөөдөр, маргааш үргэлжлэх юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Цагдаа нар гэр бүлийн хүчирхийллийн эсрэг сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 948 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй