Шууд Chart

Швейцарын Хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчтэй уулзав

2014-05-19 11:24:47

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей  өнөөдөр Швейцарын Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны газрын Консулын хэлтсийн Хамтын ажиллагааны дэд захирал Дийпак Элмерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Дийпак Элмер хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой  тохиож буй энэ үед  Хөгжлийн хамтын ажиллагаа эхлүүлсний 10 жилийн ой энэ долоо хоногт  давхцаж буйг дуулгасан юм. Мөн тэрээр, Швейцарын Хөгжлийн агентлаг болон НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар  тодруулж, санал солилцлоо.
 
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, “Нутгийн удирдах байгууллагын чадавхийг хөгжүүлэх”, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” зэрэг төслүүд  амжилттай хэрэгжиж буйг онцолсон.  Тэрээр төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд олон талт арга хэмжээ зохион явуулж байгаагаагаа хэлсэн юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Швейцарын Хөгжлийн агентлагийн суурин төлөөлөгчтэй уулзав  
Үзсэн: 761 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй