Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2021-07-28 15:02:55

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны долдугаар сарын 28-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:

- Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Жавхлан гишүүдэд танилцууллаа. Ажлын байрыг дэмжих 2 их наядын зээлийн хүрээнд 22,994 зээлдэгчдэд 1,730.0 тэрбум төгрөгийн зээл олгоод байна.

- Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төвийн барилгыг зориулалтын дагуу Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газарт шилжүүллээ.

- 2021 оны тавдугаар сарын 27-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдсан Монгол, Канадын Дугуй ширээний уулзалтын дүнг сайшааж, уг хуралдааны мөрөөр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд бөгөөд Дугуй ширээний уулзалтын Монголын хэсгийн дарга Б.Жавхланд даалгалаа.

- “Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2020 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Шүүхийн шинжилгээний байгууллагын хүчин чадлыг сайжруулах төсөл”, “Байгаль орчны шинжилгээний төвийн лабораторийн чадавхыг сайжруулах төсөл”-ийн тусгайлсан Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олгов.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 17243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй