Шууд Chart

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар”-ыг батлууллаа

2021-07-28 15:29:49

Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан Монгол Улсын Шадар сайдын 2018 оны 125 дугаар тушаалаар батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар”-ын бүх хавсралт, мөн хавсралтад нэмэлт оруулсан 2019 оны 100, 125 дугаар тушаал, 2020 оны 160 дугаар тушаалд нэмэлт өөрчлөлт оруулан Шадар сайдын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 68 дугаар тогтоолоор баталлаа.

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар”-т Засгийн газрын 2020 оны 190 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”, “MNS ISO 31000:2020 Эрсдэлийн менежмент: Удирдамж” стандартын дагуу нэмэлт өөрчлөлт орууллаа.

Энэхүү заавар шинэчлэгдэн батлагдсанаар эрсдэлийн үнэлгээ хийх үйл явц, арга аргачлал тодорхой болж, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээний үр дүнд үндэслэн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт хийх боломж, нөхцөл нэмэгдэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний заавар”-ыг батлууллаа  
Үзсэн: 804 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй