Шууд Chart

Монгол Улс, Катар улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо

2021-07-30 13:33:06

Монгол Улсын Энэхүү уулзалтад Монгол Улсын БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн командлагч, бригадын генерал Б.Баатар, Цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Н.Нямжаргал, Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Т.Буянбат нар байлцав.

Уулзалтын үеэр Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг Катар-Монголын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хорооны даргаар ажилласан бригадын генерал Мохаммед Хассан Ал Тавади өнгөрсөн хугацаанд олон ажлуудыг хийж гүйцэтгэснийг нь онцоллоо. Тэдгээрээс Катар Улсын ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ганим Бин Шахин Ал-Ганим 2018, Ахмед Бин Мохаммедийн цэргийн коллежийн захирал, хошууч генерал Фахад Мубарак Аль-Хаяарины мөн онд, Тусгай хүчний командлалын штабын дарга, хурандаа Мохаммед Нажэа Алхабаби тэргүүтэй төлөөлөгчдийн 2019 онд хийсэн албан ёсны айлчлалыг амжилттай зохион байгуулсан. Эдгээр айлчлалын үр дүнд Катар улсад явагдаж буй тусгай хүчний сургалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид оролцож байгааг дурдав. Мөн манай улсад зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад Катар Улсын Зэвсэгт хүчний 2-3 цэргийн алба хаагчийг 2008 оноос хойш жил бүр тогтмол оролцуулж байсан. Мөн салааны бүрэлдэхүүнээр “Хааны эрэлд-2018” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургалт, дадлагад оролцсон, тэрхүү түүхэн цаг үетэй давхцан Катар Улсын ЗХЖШ-ын дарга албан ёсны айлчлал хийж байсныг нь онцолсон юм.

Тэрчлэн уг уулзалтын үеэр цар тахлын нөхцөл байдал нь бидэнд олон сорилтыг бий болгож байгаа ч хоёр улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг тасралтгүй хөгжүүлэх олон арга, хэлбэр байгаагийн дотор цахим орчин, техник, технологийн дэвшил чухал болохыг тодотголоо.

Уулзалтын төгсгөлд Монгол Улс болон Катар Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бригадын генерал Мохаммед Хассан Ал Тавадигийн оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Зэвсэгт хүчний 100 жилийн ойн медалиар шагнасныг нь гардуулж, баяр хүргэлээ.

Мөн Катар-Монголын Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны хорооны дарга, хурандаа Набел Сороурын ажилд амжилт хүссэний зэрэгцээ хоёр улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Сонирхуулахад, Монгол Улс Катар улстай анх 1998 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр албан ёсны дипломат харилцаа тогтоосон бөгөөд тус хоёр орны Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга нар “Монгол Улсын Зэвсэгт хүчин, Катар Улсын Зэвсэгт хүчин хоорондын хамтын ажиллагааны гэрээ”-нд 2007 онд Катар Улсад гарын үсэг зурснаас хойш 14 жилийн хугацаанд тасралтгүй хамтран ажиллаж байгаа юм.

Хурандаа Б.Отгонбаяр (Зэвсэгт хүчний Жанжин штаб)


Монгол Улс, Катар улсын зэвсэгт хүчний хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй