Шууд Chart

Тусгаарлах үйл ажиллагаа явуулсан зочид буудал, амралтын газруудад олгох үйл ажиллагааны төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо

2021-07-30 14:04:44

Цар тахлын улмаас тэг зогссон аялал жуулчлалын салбарын зарим аж ахуй нэгжүүд болох Улаанбаатар хотын бүс нутагт хамаарах зочид буудал, амралтын газрууд 2020 оны 10 дугаар сараас иргэд, төрийн албан хаагчдыг тусгаарлах ажлыг зохион байгуулсан юм. Хэдийгээр эрсдэлтэй ч гэсэн тасалдсан орлогоо нөхөх, ажлын байраа хадгалах боломжийг бүрдүүлсэн давуу талтай. Гэвч дээрх үйл ажиллагааны төлбөр нийт 1,7 тэрбум төгрөг өнөөг хүртэл олгогдоогүй нь салбарын төлөөлөлтэй хийсэн уулзалтуудаар удаа дараалан яригдсаныг Н.Уртнасан сайд анхааралдаа авч ажиллалаа.

Иймд нэн тэргүүнд тавьж шийдвэрлэх тухай хүсэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Засгийн газарт танилцуулж, хэлэлцүүлэх хүсэлтийг Улсын онцгой комисст хүргүүлж өнгөрсөн 7 хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулагдаж, 7 сарын 28-ны өдрийн хуралдаанаар эцэслэн, Сангийн яамнаас санхүүжилтийг  шийдвэрлэхээр боллоо.

Тус салбарт үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн 10 гаруй байгууллагын төлөөллүүдтэй салбарын сайд хэд хэдэн удаагийн уулзалт хийж тулгамдсан асуудлуудыг сонсож, шат дараатай шийдвэрлэх, санал хүсэлтийг чөлөөтэй хүлээн авч ажиллахаа мэдэгдэж байсан нь ийнхүү ажил хэрэг болон үргэлжилж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Тусгаарлах үйл ажиллагаа явуулсан зочид буудал, амралтын газруудад олгох үйл ажиллагааны төлбөрийн санхүүжилтийг шийдвэрлэхээр боллоо  
Үзсэн: 867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй