
Уламжлал ёсоор өнөөдөр УИХ дахь бие даагчдын бүлгээс мэдээлэл хийлээ. Энэ үеэр бие даагч гишүүд Монголбанкны Ерөнхийлөгч Х.Золжаргалыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад өргөн барихаар болсноо танилцууллаа. Ийнхүү Монголбанкны Ерөнхийлөгчийн асуудлыг авч хэлэлцэх болсон нь эдийн засгийн хямралт байдалтай холбоотой аж.
Тодруулбал, эдийн засгийн хүндрэл нь Монголбанкны ажлаа хийж чадахгүй байгаагийн илрэл учраас бие даагчид УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд томилсон Монголбанкны удирдлагуудыг дахин авч хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байгаа ажээ.
Түүнчлэн бие даагчид өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцэгдээд унасан Газрын тосны тухай хуулийг дэмжиж батлах ёстой байсан гэж үзэж байгаа учир тус хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Х.Болорчулуун гишүүн уг хуулийн төслийг дахин өргөн барихаар болжээ.
Х.Болорчулуун гишүүн энэ талаар "Энэ хуулийн хамгийн гол заалт нь бүтээгдэхүүнээс олсон орлогоо Монголоор дамжуулах тухай байсан юм. Харамсалтай нь ашиг сонирхлын зөрчлөөс болж гишүүд хуулийг баталсангүй. Тэр дундаа МАН-ынхан бүлгээрээ энэ хуулийн эсрэг санал өгсөн нь тэдний үг, үйлдэл хоёр хэрхэн зөрж буйг харуулсан хэрэг боллоо. Тэд эдийн засгаа сайжруулъя гэж байгаа ч, хачир дээрээ эх орноо гэсэн бодол тэдэнд алга. С.Одонтуяа гишүүн ч мөн адил нөхөр нь Газрын тосны газрын дарга болохоор хуулийн төслийн эсрэг санал өгч байсан. Энэ бүхэн тус хуулийн цаана ямар их ашиг сонирхлын зөрчил байгааг илтгэж байна" гэлээ.
Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хөндөнө гэв | ||
Үзсэн: 1085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.