
Өнөөдөр УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр татварын энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд нэр томъёоны хувьд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлох, албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх, нэмэгдсэн өртгийн албан татварын падаантай холбоотой асуудлыг электрон хэлбэрээр гүйцэтгэх үндэслэл, зохицуулалт, хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэхээр тусгасан талаар төсөл санаачлагч дурдлаа.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудтай нийцүүлэн боловсруулсан бөгөөд хуулийн төсөл батлагдснаар татварын энгийн, ойлгомжтой, тэгш шударга байх зарчим бүрэн хангагдаж, олон улсын жишигт нийцсэн, оновчтой, тогтвортой татварын орчинг бий болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа ажээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа | ||
Үзсэн: 951 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.