Шууд Chart

Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа

2021-08-04 13:15:52

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Финланд Улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистотой 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр цахим уулзалт хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, байгаль орчин, ойн аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, боловсрол, шинжлэх ухааны салбарын салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо сайд Б.Батцэцэг илэрхийлэв.

Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагаа, сонгуульд харилцан дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар сайд нар ярилцав.


Монгол, Финландын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй