Шууд Chart

Эдийн засгийн зөвлөл анхны мэдээллээ хийлээ

2014-05-19 14:44:51

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног” ажлын хүрээнд Ерөнхий сайдын дэргэд байгуулагдсан Эдийн засгийн зөвлөл долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийхээр төлөвлөсөн.

Ерөнхий сайдын ахалсан тус зөвлөл 30 гишүүнтэй бөгөөд 18 нь хувийн хэвшил, бизнесийн салбарын хүмүүс ажиллаж байна гэж тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан өнөөдөр сэтгүүлчидтэй уулзахдаа хэллээ. Зөвлөл долоо хоногийн мягмар, пүрэв гарагт хуралдаж, шинэ санаа, төлөвлөгөө хэлэлцэж, шинэ зөвлөмжийг Засгийн газар, Ерөнхий сайдад өргөн барих юм байна.
 
Өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ тус зөвлөл Монгол Улс 10 тэрбум ам.долларын эдийн засагтай, үүнийгээ хэрхэн 20 тэрбум доллар болгох вэ гэдэгт, ялангуяа өмчийн эрх, татварын асуудалд илүү анхаарч ажиллана гэлээ. Мөн энэ асуудлаар шинэ санаа, санаачилгыг Засгийн газрын “11 11” төв нээлттэй сонсч эхэлсэн бөгөөд бизнесийн холбоодоор дамжуулан гишүүдээсээ санал цуглуулж, боловсруулж байгаа ажээ.
 
Энэ хурлын үеэр өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон Хөтөлийн “Цемент-шохой” ХК-ийн цементийн шинэ үйлдвэр болон манай улсын цементийн хэрэглээний талаар танилцуулга хийлээ. Тус үйлдвэр нь жилд нэг сая тн цемент үйлдвэрлэнэ, энэ нь манай улсын нийт хэрэгцээний 50 хувьтай тэнцэж байгаа юм байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн зөвлөл анхны мэдээллээ хийлээ  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй