Шууд Chart

БШУЯ: Есдүгээр сарын сарын 1-нд танхимын хичээлийг эхлүүлнэ

2021-08-04 14:47:17

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2021.08.04/ хуралдаанаар 2021-2022 оны хичээлийн жилийг хэрхэн эхлүүлэх талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Энэ хичээлийн жилд:

- 1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд,

- 854 сургуульд 718.817 сурагч,

- 75 МСҮТ-д 40.165 суралцагч,

- 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцана.

Хичээл сургалтын үйл ажиллагааг хэрхэн зохицуулж байгааг шатлал тус бүрээр танилцуулья.

СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛ

- 9 дүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт 4 болон 5 настай хүүхдүүдийг элсүүлнэ. Анги дүүргэлт 20/±5/ байхаар зохицуулав.

- 2 болон 3 настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ

- Ногоон бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг сургуулийн орчинд танхимд зохион байгуулна.

- Эрсдэлтэй бүсэд байршилтай ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг танхимын болон танхимын бус хосолсон хэлбэрээр зохион байгуулна.

- Хослосон сургалтыг нөхцөл байдлын үнэлгээ хийсний үндсэн дээр үе шаттайгаар танхимын сургалт руу шилжүүлнэ.

- Эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй сурагчид танхимын сургалтад хамрагдах боломжгүй гэж үзвэл эцэг эхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Тэд зайнаас  хичээллэх боломжтой.

МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ

- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн хичээлийг 9 дүгээр сарын 1-ний өдрөөс танхим болон цахим хослуулан эхлүүлнэ.

- Онолын хичээл болон лекц 100 хувь цахимаар явагдана.

- Дадлага хичээлийг оруулахдаа танхимын болон дадлагын газрын зай талбайгаас хамааран дэглэм баримталж, суралцагчийн тоог сургууль дотоодын зохицуулалтаар хангаж ажиллана.

ДЭЭД БОЛОВСРОЛ

- Их, дээд сургууль, коллежийн хичээл 9 сарын 1-нд цахимаар эхэлнэ.

- 2 дахь шатны ЭЕШ-ын дараа буюу 9 сарын 13-аас танхимын сургалт эхэлнэ.

 


БШУЯ: Есдүгээр сарын сарын 1-нд танхимын хичээлийг эхлүүлнэ  
Үзсэн: 961 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй