
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны наймдугаар сарын 04-нд болж, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын төслийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн гүйцэтгэсэн ажлын хүлээгдэж байгаа төлбөр болон төслийн бүтээн байгуулалтын ажлыг бүрэн дуусгахад шаардагдах үлдэгдэл санхүүжилтийг 2021 оны гуравдугаар улиралд багтаан шийдвэрлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдах зөвлөл, гүйцэтгэх захирал нарт даалгав.
Санхүүжилтийг шийдвэрлэсний үндсэн дээр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг 2022 оны хоёрдугаар улиралд багтаан ашигалтад оруулахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
ЗГ: “Тавантолгой-Зүүнбаян” төмөр замын төслийн явцтай танилцлаа | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.