Шууд Chart

Байнгын хорооны дарга ахмад багш нартай уулзлаа

2014-05-19 15:07:52

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Ахмад багш нарын холбооны тэргүүн, профессор Д.Амар, Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Гавьяат багш Ц.Сарангэрэл, 50-р сургуулийн захирал, Чингэлтэй дүүргийн ахмад багш нарын зөвлөлийн тэргүүн Р.Даваахүү нарыг хүлээн авч уулзан, санал солилцлоо.

Ахмад багш нарын холбооны тэргүүн Д.Амар Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган ахмад багш нар байгааг дуулгаад тэднийг шагнаж урамшуулах, бүтээлч ажил хийх, төр засгийн зүгээс гарч буй хууль тогтоомж, шийдвэрүүдийг танилцуулах зэрэг ажлыг хийсээр ирсэн тухайгаа танилцууллаа.
 
Мөн түүнчлэн Боловсролын тухай хуулиар багш нарыг таван жил тутамд эмнэлгийн үзлэг оношлогоонд хамруулдаг байсан, их, дээд сургуулийн багш нар тэтгэвэрт гарахдаа урамшуулал авдаг зэргийг хассан, заавал 25 жил багшилж байж тэтгэвэрт гарна гэсэн заалт нь Нийгмийн даатгалын тухай хуультай зөрчилдөж байна гэсэн шүүмжлэлтэй асуудлуудыг энэ үеэр байнгын хорооны даргад дуулгалаа.
 
Байнгын хорооны дарга Д.Батцогт багш нарынхаа асуудалд санаа тавьж байгаа Монголын ахмад багш нарын холбооны төлөөлөлд талархал илэрхийлээд, байнгын хороогоор хэлэлцэгдэж байгаа хууль, тогтоолын төслүүдийн талаар танилцуулав. Мөн тэрээр тэтгэврийн шинэчлэлийн талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байгаа талаар дуулгаад энэ хэлэлцүүлэгт багш нарын дуу хоолойг хүргэж оролцох боломжтойг илэрхийллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Байнгын хорооны дарга ахмад багш нартай уулзлаа  
Үзсэн: 911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй