Шууд Chart

Ачаа барааг шуурхай татаж авахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо

2021-08-08 16:47:11

Шадар сайд УОК-ын Шуурхай штабт ажиллан, ОБЕГ-ын Соёмбо танхмаас Шуурхай штабаас Засгийн газраас томилсон Зам-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч ХХЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дэд дарга, хошууч генерал Ш. Лхачинжав болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагуудтай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонсон, үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн ЗТХЯ, ГХЯ-ны дэд сайд, ЗТХЯ, УБТЗ-ын удирдах газрын төлөөлүүлдээс бүрдсэн ажлын хэсгийн төлөөллийг маргаашнаас Зам-Үүдэд очиж газар дээр шаардлагатай шийдвэр гарган ажиллахыг санууллаа.


Ачаа барааг шуурхай татаж авахад анхаарч ажиллахыг үүрэг болголоо  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй